Онцлох мэдээ: Дөрөвдүгээр сарын11-ны өдрийн байдлаар Монгол орны ихэнх гол мөрөн мөснөөс бүрэн чөлөөлөгдсөн хэдий ч зарим гол мөрөнд мөсний үзэгдэл идэвхижиж мөс эрчимтэй хайлж, хаврын шар усны үер цөнгийн хахаатай давхцан голын усны түвшин нэмэгдэж, ус эргээсээ хальж голын эрэг татам орчим усанд автах үзэгдэл ажиглагдаж болзошгүй байна. Имйд ард иргэд хаврын шар усны усны үер болон мөс цөмрөх аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.

Өнгөрсөн 7 хоногт зарим газраар хүчтэй цасан болон шороон шуурга шуурлаа

2021 оны 03 дугаар сарын 15-ны 08 цагаас 03 дугаар сарын 22-ны 08 цаг хүртэлх 7 хоногийн цаг агаарын тойм

Хур тунадас: 15-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 16-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 17-нд баруун аймгуудын нутгийн зүүн, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 18-нд баруун аймгуудын нутгийн зүүн өмнөд, говь болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 19-нд баруун болон зүүн аймгуудын нутгийн өмнөд, говийн аймгуудын нутгийн хойд хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 20-нд нутгийн зүүн өмнөд хэсгээр 0.0-8.0 мм цас орсон байна. Үүнээс хамгийн их нь Ховдын Байтаг, Завханы Отгон, Хөвсгөлийн Хатгал, Орхоны Эрдэнэтэд 8.0 мм, Сэлэнгийн Ерөө, Хүдэр, Дархан-Уулд 7.0 мм, Булганы Баян-Агт, Ингэттолгой, Сүхбаатарын Түвшинширээ, Дарханы Орхон, Хөвсгөлийн Чандмань-Өндөрт 6.0 мм, бусад хэсгээр 0.0.-5.0 мм цас орсон байна.

Цасны зузаан: Өнөө өглөөний 08 цагийн цаг уурын өртөө, харуулын талбайн хэмжилтээр Увс, Завханы ихэнх, Баян-Өлгий, Архангайн баруун, Хөвсгөл, Булган, Сэлэнгэ, Сүхбаатарын зарим газар, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Төв, Дорнодын хойд хэсгээр 1-13 см зузаан цасан бүрхүүлтэй байна. Үүнээс хамгийн их нь Увсын Тэс, Архангайн Хайрханд 13 см, Увсын Улаангом, Зүүнговь, Хөвсгөлийн Цагааннуурт 12 см, Хөвсгөлийн Хатгал, Баян-Өлгийн Даян, Увсын Сагилд 10 см, бусад хэсгээр 1-9 см зузаан цасан бүрхүүлтэй байна.

Агаарын хамгийн их температурХугацааны сүүлчээр ихэнх нутгаар дулаарч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндий, Хүрэнбэлчир орчмоор -1...-8 градус, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 0...+5 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +8...+13 градус, бусад нутгаар +4....+9 градус байв.

Агаарын хамгийн бага температур: Хугацааны дунд үеэр ихэнх нутгаар хүйтний эрч чангарч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр -26...-31 градус, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -20...-25 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -9...-14 градус, бусад нутгаар -14...-19 градус байв.

Cалхи: 15-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр секундэд 18-24 метр, зарим үед түр зуур секундэд 30 метр хүртэл ширүүсч, хүчтэй цасан болон шороон шуурга шуурсан, 18-нд Алтайн өвөр говиор, 19-нд нутгийн өмнөд хэсгээр, 20-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүссэн байна.

Улаанбаатар хот орчмоор16-нд 0.0-0.8 мм, 18-нд 0.0-0.8 мм цас орсон. Салхи ихэнх хугацаанд секундэд 7-12 метр. Шөнөдөө 16, 18-нд -5...-10 градус, бусад хугацаанд хүйтний эрч чангарч Яармаг-Сонгины орчмоор -14...-19 градус, бусад хэсгээр -9...-14 градус, өдөртөө 17, 21-нд +1...+6 градус, бусад хугацаанд -1...-6 градус байв.

<< Буцах

Онцлох мэдээ

Улаанбаатар - 2021/04/16

20 цаг

2 35
O
CF
Үзэгдэлгүй

0 м/с

ӨНӨӨДӨР - 2021/04/16

6 42
O
CF
Багавтар үүлтэй

8 м/с

Шинэ мэдээ

Санал асуулга

"Бороо шивэрнэ" гэсэн хэллэгтэй урьдчилсан мэдээг та юу гэж ойлгодог вэ?

google play app store